Хаврын баяр ойртохын хэрээр Хятадын олон газарт баярын уур амьсгал өнөр өтгөн болж, соёл, цэнгүүний газрууд цаг үетэйгээ зохицсон үзэсгэлэн, сонирхолтой үзүүлбэр үзүүлж, иргэд, жуулчдад соёл урлагийн цэнгүүнийг хүргэж байна. Музей дэх ардын уламжлалт үзэсгэлэнгээс театрт үзүүлэх сэтгэл хөдөлгөм тоглолт хүртэл хаа сайгүй баярын уур амьсгал дүүрэн байлаа.
2024 оны 12-р сард "Хятадын уламжлалт хаврын баярыг тэмдэглэх нийгмийн зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад оруулсан. Хаврын баяр нь Хятадын хамгийн чухал уламжлалт баяруудын нэг бөгөөд биет бус соёлын баялаг өвийг агуулсан байдаг.
Хаврын баяраар хос уянга наах, луу, арслангийн бүжиг тоглуулах зэрэг зан заншил нь соёлын өвийг уламжлан хөгжүүлэх төдийгүй Хятадын үндэстнүүдийн оюун санааны илэрхийлэл болж байна. “Хаврын баяр” сэдэвт үзэсгэлэн Бээжин дэх Хятадын биет бус соёлын өвийн музейд зохиогдож, Хятадын соёл урлагийн сэтгэл татам байдлыг үзэгчдэд мэдрүүлж байна.
Үзэсгэлэнгийн танхимд, ла сарын наймны баяр, билгийн тооллын 23-ны гал тахилга, битүүн, хаврын баяр, дэнлүүний баяр гэх мэт уламжлалт ёс заншлыг үе шаттай харуулж, хаврын баяртай холбоотой хуучин, шинэ 120 гаруй биет бус соёлын өвийн үзүүлбэр жуулчдын сонирхлыг татаж байна.