您当前的位置: Главная> 蒙语频道
“Харбин-2025” Азийн өвлийн наадамын цанын бааз
2025-01-24 CGTN

  Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

  Наадмын цасны уралдааны талбай нь Ябули цанын баазад байрладаг. Энд цасны спортын 3 том, 6 салбар, 32 жижиг төрлийн тэмцээнийг зохион байгуулна. Ябули цанын бааз нь гадаад дотоодод алдартай аялал жуулчлал, өвлийн спортын бааз юм.

  Азийн өвлийн наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана.Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна.

  Цанаар авирах спорт анх удаагаа Азийн өвлийн наадмын хөтөлбөрт багтсан бол Ази тивийн нийт 34 орны 1500 гаруй тамирчин энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа юм.

зуургийн зүтгэгч: с.compileх”“жуулчигч:于家宁